Messenger · Instagram · Telegram · Монгол хэлээр · Үнэгүй эхэлнэ · Карт шаардахгүй

OpenBotOpenBot — Messenger, Instagram, Telegram доторх AI chatbot платформ

Хромон өнгөлгөөтэй AI chatbot робот

AI chatbot платформ — Messenger, Instagram, Telegram дотор ажиллах ботоо persona сонгоод асаана. Facebook хуудасгүй ч эхэлж болно.

Түүх эхэлнэ
Ажиллах хэлбэрүүд

14 persona

Нэг платформ, 14 өөр ажиллах хэлбэр

Persona гэдэг нь ботын зан төлөв. Сонгосон persona нь ямар хэрэгсэл ашиглах, юу хэлэх, юуг хэзээ ч хэлэхгүй байхыг тодорхойлно. Одоогоор 4 үндсэн зан төлөв дээр ажиллаж байна.

  • SalesAI

    Борлуулалт

    Бараа санал болгож, хувилбар сонгуулж, захиалга авч, QPay-р төлбөр цуглуулна.

  • BookingAI

    Цаг захиалга

    Сул цагийг харуулж, цаг товлож, сануулга илгээнэ.

  • ConsultAI

    Зөвлөгөө, хүсэлт

    Асуултад хариулж, хэрэгцээг тодруулж, холбоо барих мэдээллийг цуглуулна.

  • InfoAI

    Мэдээлэл

    Байршил, цагийн хуваарь, нөхцөл — давтагддаг асуултад тэр дор нь хариулна.

  • SupportAI

    Хэрэглэгчийн дэмжлэг

    Захиалгын явц, буцаалт, гомдлыг хүлээж аваад шаардлагатайд операторт дамжуулна.

  • MenuAI

    Ресторан, кафе

    Цэс танилцуулж, хүргэлтийн захиалга авч, төлбөрийн QR илгээнэ.

  • ClinicAI

    Эмнэлэг, шүд

    Эмчийн сул цаг, үнэ, бэлтгэлийн зааврыг хэлж, цаг захиална.

  • BeautyAI

    Гоо сайхан, салон

    Үйлчилгээний үнэ, үргэлжлэх хугацааг хэлж, мастараар нь цаг авна.

  • FitnessAI

    Фитнесс, клуб

    Гишүүнчлэлийн багц тайлбарлаж, хичээлийн хуваарьт бүртгэнэ.

  • EduAI

    Сургалт, элсэлт

    Хөтөлбөр, төлбөр, хуваарийг тайлбарлаж, элсэлтийн хүсэлт авна.

  • RealtyAI

    Үл хөдлөх

    Байрны нөхцөл, үнэ, байршлыг хэлж, үзлэгийн хүсэлт бүртгэнэ.

  • AutoAI

    Авто засвар, сэлбэг

    Сэлбэгийн байгаа эсэх, засварын үнэ хэлж, оочерт бүртгэнэ.

  • TravelAI

    Аялал, тийз

    Аяллын хөтөлбөр, үнэ, огноог танилцуулж, захиалгын хүсэлт авна.

  • CargoAI

    Хүргэлт, ачаа

    Ачааны явц, хугацаа, тарифын асуултад автоматаар хариулна.

Persona бүрийн доор ижил хүчтэй хөдөлгүүр

Ямар persona сонгосноос үл хамааран доорх чадварууд адилхан ажиллана.

Монгол хэлээр ойлгоно

Кирилл, латин галиг, алдаатай бичсэн ч ойлгоно. Зөвхөн та өгсөн мэдээлэл дээр үндэслэж хариулна — байхгүй зүйлийг зохиохоос нь хамгаалсан 10 давхар шалгалттай.

Зураг, дуу хоолой уншина

Хэрэглэгч бараа зураг илгээвэл каталогоос тааруулна. Дуут мессежийг бичвэр болгож ойлгоно.

Коммент → хувийн мессеж

Постын доор коммент бичсэн хүн рүү автоматаар DM илгээж, яриа эхлүүлнэ. (Facebook, Instagram суваг дээр; багцаас хамаарна.)

Оператор руу зөв цагт

Хариулж чадахгүй, эсвэл хэрэглэгч хүн хүсвэл шууд танд дамжуулж, яриаг таслахгүй.

Хэрэглэгч чинь хаана байна, бот тэнд

Нэг workspace-д хэд хэдэн суваг зэрэг холбож, бүх яриаг нэг дэлгэцнээс удирдана. Суваг бүр дээр AI-г тусад нь асааж унтраана. Google эсвэл имэйлээрээ бүртгүүлээд Telegram-аар эхлэхэд Facebook огт хэрэггүй.

  • Messenger

    Идэвхтэй

    Facebook хуудсаа холбоод чат, коммент, постын борлуулалтаа нэг дор автоматжуулна.

  • Instagram

    Идэвхтэй

    Instagram Business хаягийн DM-д мөн адил AI хариулна — Facebook хуудастайгаа хамт холбогдоно.

  • Telegram

    Шинэ

    BotFather-оос авсан токеноо оруулахад л болно — Facebook бүртгэл огт шаардахгүй. Бот минутын дотор асна.

  • WhatsApp

    Тун удахгүй

    Дараагийн ээлжинд нэмэгдэнэ.

  • Viber

    Тун удахгүй

    Дараагийн ээлжинд нэмэгдэнэ.

Дөрвөн алхам, нэг өдрийн дотор

Техникийн мэдлэг шаардахгүй. Ихэнх бизнес эхний өдрөө ажиллуулж эхэлдэг.

  1. 01

    Сувгаа холбоно

    Messenger, Instagram эсвэл Telegram — аль тохирохоо сонгоод хэдхэн минутад холбоно. Facebook хуудасгүй бол Telegram ботоор шууд эхэлнэ. Код бичихгүй.

  2. 02

    Persona сонгоно

    Борлуулалт уу, цаг захиалга уу, зөвлөгөө үү — сонгосон persona-гийн дагуу ботын дүрэм, хэрэгсэл, хэлэх үг автоматаар тохирно.

  3. 03

    Мэдээллээ өгнө

    Бараа, үнэ, цагийн хуваарь, түгээмэл асуултаа оруулна. AI зөвхөн энэ дээр үндэслэнэ.

  4. 04

    Асаана

    Хэрэглэгч DM бичихэд 3 секундэд хариу очно. Танд зөвхөн шийдвэр шаардсан зүйл ирнэ.

Хүн хүлээлгэхгүй байх нь хамгийн хямд сайжруулалт

Хариу удаан ирэх нь хэрэглэгч алдах хамгийн түгээмэл шалтгаан.

3сек
Дундаж хариу
Хүн: дунджаар цагаар
24/7
Тасралтгүй ажиллана
Шөнө · Амралт · Баяр
3суваг
Нэг дэлгэцнээс
Messenger · Instagram · Telegram
14+
Сонгож болох persona
Нэг үнээр

Шөнө 2 цагт ирсэн захиалгад AI маань хариулж, өглөө нь би гүйлгээгээ хараад баярласан.

Messenger дээр өдөрт 200+ ижил асуулт ирдэг байсан. Одоо AI хариулдаг — би зөвхөн чухал захиалгад анхаардаг.

QPay-той шууд холбогдсон нь хамгийн том давуу тал. Хэрэглэгч линк хүлээдэггүй, гүйлгээ шууд орно.

Өөрийн бот, өөрийн логик — Meta холболтыг бид хийнэ

AI хэрэггүй, өөрийн системтэй бизнест зориулсан тусдаа «API» багц. Facebook app бүртгүүлэх, App Review, webhook, токен — эдгээрийг давтахгүйгээр workspace-ээ холбоод sk_live_ түлхүүрээ аваад л эхэлнэ.

  • Ирсэн мессеж бүр таны webhook руу

    Messenger, Instagram, Telegram-аас ирсэн мессеж, товчны даралт, коммент — HMAC гарын үсэгтэй JSON болж таны сервер, n8n, Make руу 1 секундэд очно. 4 удаа дахин оролдоно.

  • Хариугаа нэг REST дуудлагаар

    Текст, quick reply, товч, зураг, цомог — POST /v1/messages. Meta-гийн 24 цагийн цонх, JPEG хөрвүүлэлт, rate limit, токен сунгалтыг бид хариуцна.

  • Inbox, CRM, тайлан хэвээр

    Тархи нь таных, бусад нь OpenBot-ийнх: бүх яриа нэг inbox-д, харилцагчийн бүртгэл, оператор руу шилжүүлэлт, багийн эрх бүгд ажилласаар.

curl
# Ирсэн эвент (таны webhook руу)
POST https://your-server.mn/hook
X-Buildry-Event: message.received
X-Buildry-Signature: sha256=…
{ "data": { "conversation_id": "…",
            "message": { "text": "Хэдэн төгрөг вэ?" } } }

# Хариу (та → OpenBot)
curl -X POST https://api.openbot.mn/v1/messages   -H "Authorization: Bearer sk_live_…"   -d '{ "conversation_id": "…",
        "text": "89,000₮. Захиалах уу?",
        "quick_replies": ["Тийм", "Үгүй"] }'

120 дуудлага/мин · 1 workspace · бүх суваг · хүргэлтийн лог 14 хоног. Бүтэн заавар, гарын үсэг шалгах жишээ (Node/Python), n8n загвар — dashboard-ын «Хөгжүүлэгч» табд.

Сард хэдэн AI хариу хэрэгтэй вэ? Багцаа үүгээр сонгоно.

Бүх багцад Messenger, Instagram, Telegram суваг, бүх persona багтана. Ялгаа нь гурав: сарын AI хариуны тоо, workspace-ийн тоо, нэмэлт модулиуд.

100AI хариу / сар

Эхлэхэд үнэгүй

Messenger эсвэл Instagram сувгаа холбомогц Free багц автоматаар нээгдэнэ. AI хариултыг та өөрөө асаана.

Үнэгүй бүртгүүлэх
Төлбөрийн хугацаа

Lite

Мессеж цөөн, дөнгөж эхэлж буй бизнест

1,000AI хариу / сар

Өдөрт ойролцоогоор 35

1 workspace

29,900₮/ сар

Lite эхлүүлэх

Багтсан

  • Бүтээгдэхүүн + захиалга
  • Google Sheets холболт

Basic

Өдөр бүр захиалга авдаг жижиг бизнест

7,000AI хариу / сар

Өдөрт ойролцоогоор 230

1 workspace

89,900₮/ сар

Basic эхлүүлэх

Өмнөх багц дээр нэмэгдэнэ

  • Вэб чат виджет
  • OpenShop.mn каталог + checkout

Starter

Коммент, broadcast, цаг захиалгаар өсөхөд

12,000AI хариу / сар

Өдөрт ойролцоогоор 400

1 workspace

149,900₮/ сар

Starter эхлүүлэх

Өмнөх багц дээр нэмэгдэнэ

  • Коммент автомат
  • Broadcast
  • Цаг захиалга

болон өөр 4, доорх хүснэгтэд

Pro

Хэд хэдэн брэнд, workspace-тэй бизнест

20,000AI хариу / сар

Өдөрт ойролцоогоор 670

3 workspace

20,000 хариуг 3 workspace хамтдаа хэрэглэнэ

249,900₮/ сар

Pro эхлүүлэх

Өмнөх багц дээр нэмэгдэнэ

  • Flow builder
  • AI flow үүсгэгч

VIP

Live борлуулалттай, хандалт ихтэй бизнест

40,000AI хариу / сар

Өдөрт ойролцоогоор 1,330

1 workspace

499,900₮/ сар

VIP эхлүүлэх

Өмнөх багц дээр нэмэгдэнэ

  • QR нэхэмжлэх
Бүх боломжийг багцаар харьцуулах

Бусад багцыг харахын тулд хүснэгтийг хажуу тийш гүйлгэнэ.

AI багцуудын боломжийн харьцуулалт
БоломжLiteBasicStarterProVIP
AI хариу / сар1,0007,00012,00020,00040,000
Workspace1113, хариу нийтлэг1
Үнэ / сар29,900₮89,900₮149,900₮249,900₮499,900₮
Борлуулалт
Бүтээгдэхүүн + захиалгаБагтсанБагтсанБагтсанБагтсанБагтсан
Зургийн каталогБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
Постер хариултБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
Постоор борлуулалтБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
QR нэхэмжлэхБагтаагүйБагтаагүйБагтаагүйБагтаагүйБагтсан
OpenShop.mn каталог + checkoutБагтаагүйБагтсанБагтсанБагтсанБагтсан
Харилцагчдад хүрэх
Коммент автоматБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
BroadcastБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
Цаг захиалгаБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
Пост нийтлэх, хуваарилахтун удахгүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсанБагтсан
Автомат урсгал
Flow builderБагтаагүйБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсан
AI flow үүсгэгчБагтаагүйБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсан
Холболт
Вэб чат виджетБагтаагүйБагтсанБагтсанБагтсанБагтсан
Google Sheets холболтБагтсанБагтсанБагтсанБагтсанБагтсан
Developer API + webhookБагтаагүйБагтаагүйБагтсанБагтсанБагтсан
AI хариу гэж юу вэ
Бот харилцагч руу илгээсэн мессеж бүр нэг хариу. Таны болон операторын гараар бичсэн хариу тоологдохгүй.
Хязгаартаа хүрвэл
AI түр зогсоно, мессеж inbox-д ирсээр байна. Нэмэлт хариу (500 хариу 15,000₮-өөс) авах, эсвэл багцаа сунгаж болно — сунгасан өдрөөс шинэ сар эхэлж, тоолуур тэглэгдэнэ.
Идэвхжүүлэхэд
Workspace-д Messenger эсвэл Instagram суваг холбогдсон байх шаардлагатай. Telegram, вэб виджетийг түүн дээр нэмж холбоно.
Урьдчилж төлөх
Урьдчилж 6 сар төлвөл 1 сар үнэгүй, 12 сар төлвөл 2 сар үнэгүй. Төлбөрийг QPay-ээр төлнө.

Ботоо өөрөө бичдэг хөгжүүлэгчид

AI-гүй багц: ирсэн мессеж таны сервер рүү webhook-оор очиж, хариуг та REST API-аар илгээнэ. Starter, Pro, VIP багцад Developer API аль хэдийн багтсан.

Түгээмэл асуултууд

Ямар бизнест тохирох вэ?

Messenger, Instagram эсвэл Telegram дээрээс өдөрт 20+ мессеж хүлээж авдаг бизнест. Дэлгүүр, кафе, салон, эмнэлэг, сургалт, үл хөдлөх, аялал — persona сонгосноор ботын зан төлөв тухайн салбартаа тохирно.

Facebook хуудасгүй эхэлж болох уу?

Болно. Google эсвэл имэйлээрээ бүртгүүлээд workspace үүсгэж, Telegram ботоо холбоход л ажиллаж эхэлнэ. Facebook, Instagram-аа дараа нь хүссэн үедээ нэмж холбоно.

Telegram бот яаж холбох вэ?

Telegram дээр @BotFather-руу орж /newbot командаар бот үүсгээд, өгсөн токеноо манай Сувгууд хэсэгт хуулж оруулна. Нийт хэдхэн минут — Facebook бүртгэл шаардахгүй.

Persona гэж юу вэ, дараа нь солиж болох уу?

Persona бол ботын ажиллах хэлбэр: ямар хэрэгсэл ашиглах, юу хэлэх, юуг хэзээ ч хэлэхгүй байхыг тодорхойлно. Тохиргооноос хэдийд ч солино — бараа, мэдээлэл тань хэвээр үлдэнэ.

AI буруу зүйл хэлчих вий?

Ботын хариулт таны оруулсан мэдээллээс гадуур гарахаас сэргийлсэн олон давхар шалгалттай. Үнэ, дүн, хаяг зэрэг эх сурвалжгүй тоо гарвал системд баригдаж, оронд нь операторт холбохыг санал болгоно.

Үнэгүй туршилт юу багтдаг вэ?

Суваг холбомогц Free багц автоматаар идэвхжинэ — 1 workspace, сард 100 AI хариу, бүтээгдэхүүн ба захиалга. Карт, хугацаа, урьдчилсан төлбөр шаардахгүй; илүү хэрэгтэй бол Lite 29,900₮-с эхэлнэ.

Багцууд юугаараа ялгаатай вэ?

Сарын мессежийн хязгаар, workspace-ийн тоо, нэмэлт модулиудаараа (QR нэхэмжлэх, коммент автомат, broadcast, flow builder, цаг захиалга). Дэлгэрэнгүйг дээрх Үнэ хэсгээс харна уу.

Олон суваг, олон workspace холбож болох уу?

Нэг workspace-д Messenger, Instagram, Telegram сувгуудыг зэрэг холбож, бүх яриаг нэг дэлгэцнээс удирдана. Суваг бүр дээр AI-г тусад нь асааж унтраана. Workspace-ийн тоо багцаас хамаарна — дээд багцууд хэд хэдийг дэмжинэ.

Орлогыг яаж авах вэ?

QPay-р нэхэмжлэл үүсгэж, хэрэглэгч QR уншиж төлнө. Гүйлгээ баталгаажмагц орлого таны банкны данс руу шууд орно. Төлбөрийг гурван давхар шалгаж байж захиалгыг баталгаажуулдаг.

Оператор хэзээ оролцох вэ?

AI хариулж чадахгүй, эсвэл хэрэглэгч хүнтэй ярихыг хүсвэл яриа шууд танд шилжинэ. Түүхийг нь бүтнээр нь харах тул эхнээс нь асуух шаардлагагүй.

Цаашид хаашаа

чатбот таны өмнөөс
та бизнесээ өсгөнө

© 2026 Билдрай Эй Ай ХХК · Монголд бүтээвOpenBot нь Билдрай Эй Ай ХХК-ийн бүтээгдэхүүн